АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням China Mining 2026-д оролцож, хамтын ажиллагааны боломжийг танилцуулна
1 Цагийн өмнө
81
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням China Mining 2026-д оролцож, хамтын ажиллагааны боломжийг танилцуулна
 China Mining-2026 олон улсын уул уурхай, хөрөнгө оруулалтын нэгдсэн арга хэмжээ 2026 оны 9 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулагдах гэж байна.
 
Монгол Улсын хувьд гурав дахь жилдээ энэ удаа оролцох бөгөөд өөрийн орны эрдэс баялгийн салбарын бодлого, эрх зүйн орчин, төсөл хөтөлбөрийг танилцуулж, хөрөнгө оруулалт татах, харилцан түншлэх хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэх юм.
 
Энэ жилийн China Mining-2026-д Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням оролцохоор өнөөдөр өмнөд хөршийг зорилоо.
 
Түүний хувьд энэ үеэр түлш, шатахууны тогтвортой нийлүүлэлтийн талаар яриа хэлэлцээ хийх юм.
 
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Бээжин нислээ. Олз омогтой ирэхийг хичээнэ ээ" хэмээн өөрийн цахим хуудсанаа бичжээ. 
 
 БНХАУ-ын Байгалийн баялгийн яам, Тяньжин хотын Ардын Засгийн газар, Хятадын Уул уурхайн ассоциаци хамтран China Mining 2026 нэгдсэн арга хэмжээг жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд өнөө жил урьдчилсан байдлаар 60 гаруй улс орон өөрсдийн хамтын ажиллагааны боломжоо танилцуулахаар болоод байна. 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.