Ашигт малтмал, газрын тосны газраас салбарын үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжих, ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийн мэдээллийг эмхэтгэн боловсруулжээ.
Хөрөнгө оруулалт шаардлагатай нийт 61 аж ахуйн нэгжийн 67 төсөл байна. Шаардлагатай хөрөнгө оруулалтын нийт дүн нь 3.5 их наяд төгрөг.
Төслүүдээс хайгуулын ажил хийж, нөөц тогтоох, нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой 13, ашиглалтын үйл ажиллагаа явуулж ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой 48, баяжуулалт, боловсруулах үйлдвэр байгуулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 6 төсөл байна.
67 төслийг ангилж харвал, ашиглалтын 48 төсөл, Хайгуулын 13 төсөл, Баяжуулах, боловсруулах 6 төсөл тус тус оржээ. Харин ашигт малтмалын төрлөөр нь авч үзвэл 16 төрлийн төслүүд байна. Үүнээс хамгийн өндөр нь алтны 25 төсөл хөрөнгө оруулалт хайж байна.