Нүүрсний ашиглалтын 227 тусгай зөвшөөрлийг Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд эзэмшиж байна
3 Цагийн өмнө
113
Нүүрсний ашиглалтын 227 тусгай зөвшөөрлийг Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд эзэмшиж байна

Монгол Улсад нүүрс ашиглалтын 325 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.

Өмнөговь  аймаг 58, Дорноговь 49, Төв аймаг 35, Говь-Алтай аймаг 32 тусгай зөвшөөрөлтэйгөөр хамгийн олон тусгай зөвшөөрөлтэй аймагт тооцогдож байна.

Нийт 198 компани нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагаас МАК 13, Сэкер Ресорсус Монголиа 11, Мон Эн Ко 9, Эрдэнэс Тавантолгой 8 тусгай зөвшөөрөл эзэмшдэгээрээ хамгийн олон тусгай зөвшөөрөл эзэмшдэг компанийн эгнээг тэргүүлж байна. 

325 тусгай зөвшөөрлийг эзэмшигчийн хөрөнгө оруулалтаар ангилбал 227 тусгай зөвшөөрлийг Монголын 100 хувь хөрөнгө оруулалттай компаниуд эзэмшиж байна.

Монгол болон бусад улсын хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд 29 тусгай зөвшөөрөл, Хятад, Сингапур улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд тус бүр 46 тусгай зөвшөөрөл, Виржиний арлуудын хөрөнгө оруулалттай компаниуд 8, Хонконгийн хөрөнгө оруулалттай нэг компани 6, Канадын хөрөнгө оруулалттай хоёр компани 4 тусгай зөвшөөрөл, Австралийн хөрөнгө оруулалттай гурван компани 3 тусгай зөвшөөрөл, Люксембургийн хөрөнгө оруулалттай нэг компани хоёр тусгай зөвшөөрөл тус тус эзэмшиж байна. 

 

 

Эх сурвалж: АМГТГ

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.