Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч 50 компанийн жагсаалтыг энэ оны 7 дугаар сарын байдлаар BHP тэргүүлж, Rio Tinto удааллаа. Mining.com сар тутам шинэчлэн танилцуулж ирсэн жагсаалтыг бүрдүүлэх ТОП 50 уул уурхайн компанийн зах зээлийн үнэлгээ 2.17 их наяд ам.доллароор үнэлэгдэж, сарын өсөлт 18 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Энэ он гарсаар 26 тэрбум ам.долларын өсөлттэй байна. Зэс болон алтны үнийн сэргэлт уул уурхайн хамгийн том 50 компанийн өсөлт, тэлэлтэд голлох нөлөө үзүүлж, дээрх үр дүнг тодорхойлжээ.