АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням БНХАУ-д албан томилолтоор ажиллана
1 Цагийн өмнө
41
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням БНХАУ-д албан томилолтоор ажиллана

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ыг өчигдөр зорьсон. Түүний албан томилолт шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх яриа хэлэлцээг эрчимжүүлэх Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгавартай. Тэгвэл ОХУ-д хийж буй албан томилолтоо дуусгаад БНХАУ-д үргэлжлүүлэн ажиллахаар байна. Салбар хариуцсан сайдын БНХАУ-д хийх албан томилолтыг үр дүнтэй болоход бүх талаар дэмжин ажиллана гэдгээ БНХАУ-ын төрийн өмчит Хятадын Үндэсний газрын тосны корпорацийн харьяа "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн Ерөнхий захирал Жан Гуан Ян Ерөнхий сайд Н.Учралтай уулзах үеэр онцолсон.

БНХАУ-аас энэ оны наймдугаар сард 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлэхээр болсон. Цаашид нийлүүлэлтийн хэмжээг сар бүр 12-15 мянган тоннд хүргэж, тогтвортой байлгах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн тавиад байгаа юм. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.