Алтны үнэ 4077 ам.доллароор арилжаалагдаж байна
6 Өдрийн өмнө
117
Алтны үнэ 4077 ам.доллароор арилжаалагдаж байна

Хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд үргэлж байдаг, дэлхийн эдийн засгийн "уур амьсгал"-ыг тодорхойлох алтны үнэ 4077 ам.доллароор арилжаалагдаж байна. АНУ, Ираны мөргөлдөөн, удаан хугацааны турш үргэлжилж буй хэлэлцээр, Ормузын хоолойн тодорхой бус байдал нь  үнийн хэлбэлзэлд шууд нөлөөлж, ханшийн өөрчлөлтийг "удирдсаар".

Шар металлын ханш 2026 оныг огцом өсөлтөөр угтаж, оны эхний хагаст буюу зургаан сарын турш өндөр өсөлтийн буухиагаа хадгалж чадсан. Зах зээлийн шинжээч нар алтны үнийг тун өөдрөг төсөөлж байсан боловч сүүлийн хоёр сарын хугацаанд алтны үнэ өндөр "өсөлтийн бүс"-ээс уруудаж, унц нь 4000 ам.долларт хүрч буурсан юм.

Алтны ханшийн ирэх өдрүүдийн төлөвийг тодорхойлогч хамгийн том хүчин зүйл нь Ормузын хоолой тойрсон асуудал болж байна. АНУ, Ираны хооронд үргэлжилж буй хэлэлцээрийн үр дүнгээс алт болон газрын тосны үнийн өөрчлөлт үлэмж хамаарах юм. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.