“Алтны шороон ордууд ба ороген алтны ордуудын гарал үүсэл, геологийн уялдаа холбоо” сэдэвт хээрийн сургалт-аялал болно
Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо нь геологичид, судлаачид, залуу эрдэмтэд болон салбарын мэргэжилтнүүдэд зориулан “Алтны шороон ордууд ба ороген алтны ордуудын гарал үүсэл, геологийн уялдаа холбоо” сэдэвт хээрийн сургалт-аяллыг 2026 оны 8 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Аяллын хүрээнд Заамарын шороон алтны ордуудын геологийн онцлог, тэдгээрийн эх үүсвэр болох ороген алтны хүдэржилттэй холбоотой байж болох уялдаа, мөн орчин үеийн геологийн судалгаанд хэрэглэгдэж буй нано, изотоп зэрэг шинэ арга, ололтыг онол, практиктай хослуулан танилцуулна.
Энэхүү аяллыг МҮГХ-ны Бодлогын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын зөвлөх геологич, Геологи, эрдэс судлалын ухааны доктор (PhD), Round Up–2026 оны “Алдарт геологич” Г.Жамсрандорж удирдан явуулна. Хээрийн сургалт-аялалд бүрэн хамрагдсан оролцогчдод мэргэшлийн 5 оноотой батламж олгоно.
Аяллын үеэр оролцогчдод дараах мэдээллийг хүргэнэ. Үүнд:
- Заамарын алтны дүүргийн геологийн тогтоц
- Алтны шороон ордуудын тархалт, гарал үүсэл
- Шороон алтны ордууд ба ороген алтны хүдэржилтийн боломжит уялдаа холбоо
- Хээрийн ажиглалт хийх аргачлал
- Геологийн зураг болон холбогдох тайлбар материал бүхий гарын авлага
Бүртгэл: