"Рио Тинто" групп 2026 оны эхний хагас жилд 6.8 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллав
Дэлхийн уул уурхайн салбарын томоохон тоглогчдын нэг "Рио Тинто" групп 2026 оны эхний хагас жилд 6.8 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллав. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 43 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд хагас жилийн ашигт сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр ашигт тооцогдож байна.
Тус групп 2026 оны эхний хагасыг ийнхүү өндөр ашгаар үдэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн бөгөөд үүний нэг нь "Оюу толгой"-н уурхайн үйлдвэрлэл даруй 31 хувиар өссөн нь голлох хөшүүрэг болжээ. Эрчим хүчний шилжилт, цахилгаан автомашины үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч нь зэсийн эрэлт өсөн нэмэгдэх үндсэн суурийг улам бэхжүүлсээр. Үүний тусгал зэсийн зах зээлд таатай нөхцөл болж, хүчтэй эерэг нөлөө үзүүлж байна.
"Рио Тинто" группийн хэмжээнд зэсийн үйлдвэрлэл 442 мянган тонн болж, анх удаа зэс, хөнгөн цагааны бизнесийн ашиг төмрийн хүдрийн ашгийг давлаа. "Рио Тинто" группийн хувьд хамгийн өндөр ашгийг төмрийн хүдрийн бизнес нь голлон бүрдүүлж ирсэн бол энэ удаа зэс, хөнгөнцагааны үйлдвэрлэл тэргүүлэх байр суурийг эзэллээ.