“Оюу толгой” компани нь 2013 оноос хойш ус ашигласны төлбөрт нийт 233 тэрбум төгрөг төлжээ. Мөн 2026 оны хоёрдугаар улиралд ашигласан усныхаа 86.7 хувийг дахин ашигласан бөгөөд нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 0.46 м³ ус нөхөн сэлбэлтээр авч хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын дунджаас ойролцоогоор гурав дахин бага үзүүлэлт гэдгийг тус компани хоёрдугаар улирлын тайландаа мэдээллээ.