Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд "Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцлээ. Сүүлийн 5 жилийн хугацаанд тус банк үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаагүй. Маш олон төлөгдөөгүй зээлийн асуудлууд гарч ирсэн. Анхны нээлттэй сонсголоос хойш бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр идэвхтэй ажиллалаа. Үр дүнд нь хөгжлийн санхүүжилт хийх чадамжтай боллоо. Активаа бүрэн цэвэрлэж, ашигт ажиллагааны түвшинд очлоо. 500 сая ам.долларыг 6.9 хувийн хүүтэйгээр ямар нэг баталгаа байхгүйгээр, Засгийн газрын өрөнд нөлөө үзүүлэхгүйгээр амжилттай босголоо. Цаашдаа Хөгжлийн банк анх үүсгэн байгуулагдсан зорилтын хүрээнд хөгжлийн санхүүжилтээ хийнэ. Дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр, төмөр замын төслүүдэд санхүүжилт хийх түвшинд ирлээ" гэв.