Н.Учрал: Гангийн цогцолборын хөрөнгө оруулагчийг 10 хоногийн дотор шалгаруулж, ажил эхэлнэ
9 Цагийн өмнө
148
Н.Учрал: Гангийн цогцолборын хөрөнгө оруулагчийг 10 хоногийн дотор шалгаруулж, ажил эхэлнэ

Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын 100 хоног тохиож байна. Түүний Засгийн газар 100 өдөртөө хүрсэн үр дүнгээ дүгнэн цэгнэж, дараагийн шатандаа хийх ажил, шийдэх асуудлаа зураглан өнөөдөр "100 чөлөөлөлт, 100 хоног" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хувийн хэвшил, иргэд, олон нийтийн төлөөлөл багтсан тус хэлэлцүүлэгт Н.Учрал үндсэн илтгэлийг хэлэлцүүлж, Засгийн газрын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ энэхүү хэлэлцүүлэгт оролцож, асуулт хариулт өрнүүллээ.

Ерөнхий сайд Н.Учрал "Гангийн цогцолборын сонгон шалгаруулалт зарлаад хоёр компани үлдсэн. 10 хоногийн дотор компани тодорч, гангийн цогцолборын ажил эхэлнэ. Цогцолборын ажил гараанаас гарлаа" гэв. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.