Нүүрсний 325 ашиглалтын тусгай зөвшөөрлийг 198 аж ахуйн нэгж эзэмшиж байна
2 Өдрийн өмнө
163
Нүүрсний 325 ашиглалтын тусгай зөвшөөрлийг 198 аж ахуйн нэгж эзэмшиж байна

2026 оны гуравдугаар сарын байдлаар нүүрсний 325 ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа нь нийт ашиглалтын зөвшөөрлийн 18.2 хувийг эзэлж байна. Тусгай зөвшөөрлийг нүүрсний төрлөөр нь авч үзвэл, 45.30 хувь нь коксжих нүүрс, 54.50 хувь нь хүрэн нүүрс, 0.20 хувь нь антрацит нүүрс бүрдүүлж байна. 

Монгол Улсын хэмжээнд 2026 онд нүүрсний ашиглалтын нийт 325 тусгай зөвшөөрөл 824.6 мянган га талбайд олгогдсон нь нийт нутаг дэвсгэрийн 0.42 хувийг эзэлж байна.

325 тусгай зөвшөөрлийг 198 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа бөгөөд тусгай зөвшөөрлийн тоогоор нь авч үзвэл, Өмнөговь, Дорноговь, Төв, Говь-Алтай, Дундговь аймаг эхний тавд бичигдэж байна. Өмнөговь аймгийн хувьд нүүрсний 58 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Талбайн хэмжээ нь 324.6 мянган га. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.