Г.Дамдинням: "Монголиан нэйшл рийр ийрт корп" ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг явуулсан
4 Өдрийн өмнө
102
Г.Дамдинням: "Монголиан нэйшл рийр ийрт корп" ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг явуулсан

АҮЭБЯ-ийн сайд Г.Дамдинням Ховд аймагт хэрэгжиж буй газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төслийн үйл ажиллагааг УИХ-ын дарга С.Бямбацогтын хүсэлтээр зогсоолоо гэсэн мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан салбар хариуцсан сайд Г.Дамдинням дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр: "Монголиан нэйшл рийр ийрт корп" ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг явуулсан. Шалгалтын хүрээнд орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаагүй, хайгуулын үед нөхөн сэргээлтийг бүрэн хийгээгүй, нөхөн сэргээлтийн зардлын бодитоор тооцоогүй, дээж хадгалах агуулах байхгүй, өрөмдлөгөөс үүссэн шламыг тусад нь ялгаж хаядаггүй, газрын хэвлийг ашиглах явцад аюул ослоос урьдчилан сэргийлэх, ослын үр дагаврыг сэргийлэх төлөвлөөгүй зэрэг зөрчил илэрсэн тул Газрын хэвлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7 дахь заалтыг тус тус үндэслэн зөрчил арилах хүртэл хугацаанд үйл ажиллагааг түр зогсоосон болно гэжээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.