"Монгол-Хятадын нүүрсний худалдааны салбарын чуулган-2026" Өвөр Монголын Баяннуур хотод болно
8 Цагийн өмнө
139
"Монгол-Хятадын нүүрсний худалдааны салбарын чуулган-2026" Өвөр Монголын Баяннуур хотод болно

Нүүрсний салбарын шинэ чиг хандлага, худалдааны стратеги, хил дамнасан логистикийн оновчтой шийдлүүдийг нэг дороос хэлэлцэх "Монгол-Хятадын нүүрсний худалдааны салбарын чуулган 2026" (2026 China-Mongolia Coal Trade Conference) арга хэмжээ 6 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотноо болох гэж байна. Тус чуулганыг Монгол нүүрс ассоциаци, Фэньвэй Дижитал Мэдээллийн Технологи ХХК хамтран зохион байгуулна.

Энэ удаагийн уулзалтаар БНХАУ болон Монгол Улсын уул уурхай, логистикийн салбарын тэргүүлэх шинжээч, удирдлагууд дараах сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, туршлага хуваалцах юм. Үүнд:

  • БНХАУ-ын нүүрсний зах зээлийн тойм ба төлөв,
    /Фэньвэй Дижитал Мэдээллийн Технологи ХХК/
  • Монгол Улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал ба төлөв,
    /Монгол Нүүрсний Ассоциаци/
  • Монгол-Хятадын нүүрсний худалдааны өнөөгийн байдал ба төлөв,
  • CCI Ганцмод ба Сэхэ нүүрсний индексийн аргачлал, түүний хэрэглээ,
    /Фэньвэй Дижитал Мэдээллийн Технологи ХХК/
  • Монголын Хөрөнгийн Бирж дэх уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны журмын нэмэлт өөрчлөлт ба арилжааны хяналт
    /Монголын хөрөнгийн бирж/
  •  Монгол нүүрсний импортын дараах баяжуулах, боловсруулах үйл ажиллагааны нэмүү өртгийн сүлжээ
    /BAO GANG UNITED STEEL-ийн Нүүрс, коксжих химийн салбар/
  •  Монгол нүүрсний фьючерс болон спот арилжааны эрсдэлийн удирдлага
    /E-Commodities Holdings Limited/
  • Монгол-Хятадын хил дамнасан нүүрсний логистикийн оновчтой шийдэл, тээврийн уялдаа холбоо
    /Өвөр Монголын Наур Жунхуй Логистик ХХК/

Зөвхөн илтгэл сонсоод зогсохгүй хурлын хөтөлбөрийн хүрээнд оролцогчид Ганцмод боомтын AGV (Жолоочгүй ухаалаг тээвэр) ухаалаг гарцын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах аялал багтжээ.

 

Эх сурвалж: Монгол нүүрс ассоциаци 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.