АҮЭБЯ: БНСУ-тай чухал ашигт малтмалын салбарт хамтын ажиллагааг улам идэвхжүүлнэ
9 Цагийн өмнө
109
АҮЭБЯ: БНСУ-тай чухал ашигт малтмалын салбарт хамтын ажиллагааг улам идэвхжүүлнэ
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, БНСУ-ын Нэгдлийн сайд Жон Дун Ён болон Элчин сайд Чой жин Вон нарыг хүлээн авч уулзлаа.
Нэгдлийн сайд Жон Дун Ён БНСУчухал ашигт малтмал болон газрын ховор элементийн нийлүүлэлтийн чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр БНСУ орчин үеийн ухаалаг электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн гол түүхий эд болох хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах хүрээнд Монгол Улсыг чухал түнш болгох зорилготой байгааг онцлон мэдэгдэв.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв ашигт малтмал, аж үйлдвэр, газрын тосны салбарт хэрэгжүүлж буй Ховор металлын судалгааны төв, Хийн аюулгүй байдлыг хангах төсөл, Шатахууны нөөцийн хангамжийн мэдээллийн систем зэрэг олон төсөл амжилттай хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэв.
Тэрбээр цаашид БНСУ-тай чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллахад татгалзах зүйлгүй гэдгийг мэдэгдэв.
Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад удаагүй байгааг дуулгаж, уг нэмэлт, өөрчлөлтөөр хайгуул, геологийн судалгааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх зэрэг олон чухал зохицуулалт тусгагдсан болохыг танилцуулав.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.