Capital Markets Mongolia (CMM) нь Монголын Хөрөнгө Оруулалтын Форумыг Шанхай хотод 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Форумд олон улсын 200 гаруй компанийн 300 давсан төлөөлөл оролцсон байна. Тодруулбал, уул уурхай, эрчим хүч, технологийн салбарын тэргүүлэх компаниуд энэхүү форумд нэгджээ.
Хөрөнгө оруулалтын форумын оролцогчид Монгол Улс, БНХАУ-аар хязгаарлагдахгүй Хонконг, Сингапур, Австрали, БНСУ зэрэг орны төлөөллийг хамруулж чаджээ. Тодруулбал, эдгээр орноос 40 гаруй хүн оролцсон байна.
Монголын гадаад худалдааны хамгийн том түнш, стратегийн гол хөрш болох БНХАУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хоёр улсын хөрөнгө оруулалтын харилцааг бэхжүүлэхэд энэ удаагийн форум томоохон алхам болсныг талууд онцлон тэмдэглэжээ.
Хөрөнгө оруулалтын форумд Монгол Улсаас Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон Монгол Улсаас Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нар оролцож, Засгийн газрын бодлогоо Эдийн засаг, хөгжлийн яам танилцуулж, харилцан санал солилцсон байна.
Хувийн хэвшил талаас Хаан Банк, Шунхлай Групп, Худалдаа Хөгжлийн Банк, Стэйрвэй ХХК, Хан Алтай Ресурс, Фингейт, Инвескор Капитал, Апекс Капитал, Голомт Капитал, Сэндли ББСБ болон Райд Монголиа зэрэг банк санхүү, уул уурхайн салбар давамгайлсан 35 компани форумд оролцжээ.
БНХАУ талаас онцгой ач холбогдол өгсөн бөгөөд 40 гаруй эрчим хүчний компани, 50 гаруй санхүү, хөрөнгө удирдлагын компани, 20 гаруй аж үйлдвэрийн компани, Huawei болон Dahua Technology тэргүүтэй 10 гаруй технологийн компани Хөрөнгө оруулалтын форумд нэгдсэн байна.
Мөн дэлхийн санхүүгийн томоохон компаниуд болох JPMorgan, Goldman Sachs, Deutsche Bank, BNY, Хятадын хөрөнгө оруулалтын корпораци, China Life Insurance, Aberdeen Investment болон S&P Global Ratings гээд өргөн цар хүрээг хамарчээ.
“Монголын Хөрөнгө Оруулалтын Форум: Шанхай 2026” нь дараах хэлэлцүүлгийг өрнүүлсэн байна. Үүнд:
Форумын гол онцлох үйл явдал нь Huawei Technologies LLC ба Шунхлай ХХК, М Си Эс Интернэйшнл ХХК ба Envision Energy, Стэйрвэй ХХК ба TZME компаниудын хооронд стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.
Capital Markets Mongolia (CMM) нь Нью Йорк, Лондон, Сингапур хотуудад 3 дахь жилдээ Монголын Хөрөнгө Оруулалтын Форумыг зохион байгуулсан туршлагатай.
“CMM – Capital Markets Mongolia” нь хөрөнгийн зах зээлийн судалгаа, шинжилгээ, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ болон хөрөнгө оруулалтын зуучлалын үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн судалгаа, зөвлөх үйлчилгээний компани юм.
CMM нь хөрөнгө оруулагчид, компаниуд, зуучлагч болон зохицуулагч байгууллагууд, хэвлэл мэдээлэл, олон нийт зэрэг оролцогч талуудыг холбосон цогц платформын үүрэг гүйцэтгэж, зах зээлийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, ил тод байдал, хөрөнгө оруулагчдын итгэл болон тогтвортой өсөлтийг дэмжин ажилладаг.