"Уурхайчдын спортын их наадам 2026"-ын нээлт боллоо
3 Цагийн өмнө
73
"Уурхайчдын спортын их наадам 2026"-ын нээлт боллоо

"Эрч хүч, эв нэгдэл" уриан дор зохион байгуулагдаж байгаа "Уурхайчдын спортын их наадам 2026" өнөөдөр "Буянт ухаа" спорт цогцолборт албан ёсны нээлтээ хийлээ. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадамд уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчит болон хувийн хэвшлийн 42 байгууллагын нийт 1850 гаруй уурхайчин тамирчид нийт 7 төрөлд буюу Сагсан бөмбөг, Волейбол, Хөл бөмбөг, Ширээний теннис, Дартс, Шатар, И-спорт төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, багийн ажиллагаа, ур чадвараа сорин өрсөлдөж байна. 

Уурхайчдын спортын их наадмыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Эрдэнэс Тавантолгой ХК хамтран зохион байгуулж байна. 

Уурхайчдын спортын их наадам тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд үргэлжилж, дүнгээ гаргах юм. 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.