Монгол орны хойд хил орчмын нутаг болон өмнөд хил орчмын нутагт геологи, геохимийн зураглалын ажлыг хийнэ
Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албанаас зарласан улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих геологийн судалгааны ажлуудын хүрээнд “Монгол орны хойд хил орчмын нутгийн геологи, геохимийн зураг зохиох” болон “Монгол орны өмнөд хил орчмын нутгийн геологи, геохимийн зураг зохиох” төслүүдийн Ажил гүйцэтгэх гэрээг 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр албан ёсоор гардан авчээ.
Тус төслүүд нь Монгол Улсын хилийн бүс орчмын геологийн тогтоц, бүтэц, геохимийн онцлог, ашигт малтмалын хэтийн төлөвийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох, улсын геологийн мэдээллийн санг баяжуулах, цаашдын эрдэс баялгийн бодлого, төлөвлөлтөд суурь мэдээлэл бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой аж.
Төслүүдийн хүрээнд 2026–2029 онд Монгол орны хойд хил орчмын нутагт, 2026–2030 онд Монгол орны өмнөд хил орчмын нутагт геологи, геохимийн зураглалын ажлыг үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна. Энэхүү ажил нь хээрийн судалгаа, дээжлэлт, лабораторийн шинжилгээ, анхдагч материалын бүрдүүлэлт, үр дүнгийн боловсруулалт, геологи, геохимийн зураг зохиох, тайлан хамгаалалт зэрэг олон талт мэргэжлийн үйл ажиллагааг хамарна.
Эх сурвалж: Үндэсний геологийн алба