“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 14.4 сая тонн нүүрс борлуулж, 980.6 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 1.8 дахин буюу 76%-иар өслөө. Борлуулалтын орлого 582.4 сая ам.доллар байснаас 1.7 дахин буюу 68%-иар өсөж 980.6 сая ам.долларт хүрлээ.
Биржийн борлуулалт 2025 оны эхний 5 сард 1.1 сая тонн байсан бол 2026 оны эхний 5 сард 7.5 сая тонн нүүрс биржээр арилжаалж өмнөх оны мөн үеэс борлуулалт 6.7 дахин өслөө. Биржийн борлуулалтын орлого 88.8 сая ам.доллароос 7.1 дахин өсөж 630.9 сая ам.долларт хүрлээ.
Нүүрс ачилт 2026 оны 5 сарын 12-ны байдлаар өдөрт 109 мянган тонн болсон нь өмнөх оны үеэс 1.8 дахин өслөө. Үүнээс биржийн нүүрс ачилт 54%-эзэлж, өмнөх оны мөн үеэс 3.9 дахин өслөө. Ордыг сорчлон олборлож, борлуулахгүй байх бодлогын хүрээнд хатуу коксжих нүүрс 2025 онд нийт ачилтын 66 хувь байсныг бууруулж, 2026 онд 37 хувьд хүргээд байна.
Биржийн экспорт 2026 оны 5 сарын 12-ны байдлаар 7.7 сая.тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 4 дахин өслөө. Ханги-мандал боомтоор 2026 оны 5 сарын 12-ны байдлаар 2.5 сая.тонн, гашуунсухайт-ганцмод боомтоор 11.9 сая тонн экспортоллоо.