Тендерийн дугаар: XXGSCG2024-1
1. Тендерийн нөхцөл
Шинь Шинь компанийн Улааны орд нь Монгол улсын Дорнод аймгийн Дашбалбар суманд, Чойбалсан хотоос 125 километрийн зайд байрладаг бөгөөд жилд 70,000 орчим тонн хар тугалга цайрын баяжмал үйлдвэрлэдэг. Одоогийн байдлаар тендер зарлах нөхцөл бүрдэж, нээлттэй тендерийг зохион байгуулж байна.
2. Төслийн тойм, тендерийн агуулга
2.1 Төслийн тойм:
Шинь Шинь компаний Улааны орд нь Чойбалсан хотоос 125 километрийн зайд, Монгол улсын Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд жилд 900,000 тонн хар тугалга, цайрын баяжмалын үйлдвэрлэлийн хүчин чадалтай, үйлдвэрлэлийн хүчин чадалд хүрэх нөхцөлд жил бүр 70,000 тонн хар тугалга, цайрын баяжмал үйлдвэрлэдэг.
2.2 Тендерийн агуулга: OPC42.5 стандарттай дүүргэлтэд хэрэглэгддэг 30000 тонн задгай цемент.
3. Тендерт оролцогчид тавигдах шаардлага
3.1 Монгол Улсад бүртгэлтэй цементний үйлдвэрлэл, албан ёсны эрх бүхий цементний гэрээт борлуулагч, хүчин төгөлдөр үйл ажиллагаа эрхлэх УБГ, татварын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжилсэн бичиг буюубайгуулсан гэрээтэй байх;
3.2 Тендерт оролцогч нь тендерт шалгарахын тулд хууран мэхлэхгүй, гэрээг зөрчөөгүй, төслийн чанарын томоохон асуудалгүй, банкны зээл, бизнесийн нэр хүнд сайтай байх, үйл ажиллагааг түр зогсоох, хөрөнгөө өөрчлөн байгуулах, дампуурал зарлаагүй, түүний өмч хөрөнгийг хяналтад аваагүй, царцааж битүүмжлээгүй байх.
3.3 Сүүлийн 3 жилийн цементний үйлдвэрлэл, борлуулалтын гүйцэтгэлтэй байх, холбогдох борлуулалтын гэрээгээр хангана.
3.4 Тендерт оролцогчид хувийн болон түншлэлийн тээврийн хэрэгслийн жагсаалтыг гаргаж, өдөрт 400 тонн цемент нийлүүлэх нийлүүлэлтийн төлөвлөгөөг гаргана.
3.5 Энэхүү тендерт хамтарсан үнийн санал гаргахыг зөвшөөрөхгүй.
4. Тендерийн баримт бичгийг хүлээн авах
Тендерт оролцогчдын шаардлага хангасан баримт бичгийг үнэ төлбөргүй хүлээн авах бөгөөд 2024 оны 03 дүгээр сарын 01-ны өдрийн 08:00 цагаас 03 дүгээр сарын 07ний өдрийн 17:00 цаг хүртэл Шинь Шинь ХХК-ний Чойбалсан хот дахь оффис болон Улаанбаатар хот дахь оффист дараах бичиг баримттай ирж бүртгүүлнэ. Үүнд:
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Татварын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Тендерт оролцох этгээдийн холбоо барих хүний иргэний үнэмлэх болон холбоо барих утасны дугаар,
5. Тендерийн баримт бичгийг ирүүлэх
Энэхүү сонгон шалгаруулалтын эцсийн хугацаа нь 2024 оны 03 дүгээр сарын 19-ны өдөр хүртэл, тендерт оролцогчид тухайн өдрийн 17:00 цагаас өмнө Чойбалсан хот дахь оффис болон Улаанбаатар хот дахь оффист хүргэж өгнө. Хугацаа хэтэрсэн баримт бичгийг хүлээн авахаас татгалзана.
6. Тендерт оролцогчийн мэдээлэл
Тендер зохион байгуулагч: Шинь Шинь ХХК
Захиалагч: Шинь Шинь ХХК
Хаяг:
1. Монгол улс, Дорнод аймаг, Хэрлэн сум, 7-р баг, 52А байр, Шинь Шинь ХХК, Чойбалсан хот дахь оффис,
2. Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж, Богд цамхаг, 10 давхар, 1002 тоот
Холбоо барих: Хu YangYang,Солонго
Холбоо барих утас: 88106883, 89661848
Имэйл: 2394231975@qq.com
Шинь Шинь ХХК
2024 оны 03 дүгээр сар