“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шилдэг татвар төлөгчдийг тэргүүллээ
4 Цагийн өмнө
129
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шилдэг татвар төлөгчдийг тэргүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр “Шилдэг татвар Төлөгч байгууллага”-уудад өргөмжлөл гардууллаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 онд улс, орон нутгийн төсөвт 2.3 их наяд төгрөгийн татвар, шимтгэл, төлбөр, хураамж, ногдол ашиг төлсөн үзүүлэлтээр “Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч-10” өргөмжлөлийн эзэн боллоо.
 
  • 2025 онд төлсөн татвар, хураамж, шимтгэл 2.3 их наяд төгрөг
  • Улсын төсөвт төлсөн татвар
  • АМНАТ 1.1 их наяд төгрөг
  • ААНОАТ 574.79 тэрбум төгрөг
  • Ногдол ашиг 289.26 тэрбум төгрөг
  • Улсын төсөвт төлсөн татварын 61 хувийг АМНАТ эзэлж байна.
  • Орхон аймгийн төсөвт төлсөн татвар 115.5 тэрбум төгрөг
  • Булган аймгийн төсөвт төлсөн татвар 37.0 тэрбум төгрөг
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.