“Оюу толгой” компани 2026 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа
4 Цагийн өмнө
75
“Оюу толгой” компани 2026 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа

"Оюу Толгой" компани 2026 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

2026 оны нэгдүгээр улиралд үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд 4 их наяд төгрөг дотоодод зарцуулжээ. Энэ нь Оюу толгойн үйл ажиллагааны үр өгөөжөөр өдөр бүр 43.3 тэрбум төгрөг Монгол Улсын эдийн засгийн эргэлтэд орсон гэсэн үг юм.

Тус улиралд нийт 738 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 536 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 85 хувийг буюу 1.5 их наяд төгрөгийн худалдан авалтыг эдгээр дотоодын компаниудаас авчээ. Тухайлбал, тайлант хугацаанд Улаанбаатар–Оюу толгой чиглэлд 80,523 зорчигч зорчсон бөгөөд энэ нь дотоодын нислэгийн нийт урсгалын 84.2%-ийг бүрдүүлж байна. Энэ нь орон нутгийн агаарын тээврийн компаниудын 10 зорчигч тутмын 8 нь Оюу толгойн ажиллах хүч гэсэн үг юм.

Тайлант улиралд, гүний уурхайн зэс болон алтны үйлдвэрлэл шинэ дээд амжилт тогтоон, баяжмал дахь алт болон зэсийн үйлдвэрлэлээ тус бүр 10 гаруй хувиар давуулан биелүүлжээ. Тодруулбал, гүний уурхайн гарц нэмэгдэж, баяжмал дахь үйлдвэрлэсэн зэсийн хэмжээ 2026 оны I улиралд 101.6 мянган тоннд хүрсэн байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.