Монголын талаас уг төсөл нь эдийн засгийн үр ашигтайгаас гадна бүс нутгийн эрчим хүчний тогтвортой байдлыг хангах, гурван улсын урт хугацааны стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтойг онцлон тэмдэглэв. Уг төслийг хэрэгжүүлэх явцад Монгол Улсын хүртэх үр өгөөжийг тодорхой болгох, дотоодын оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн бодит өгөөжийг хангах чиглэлд анхаарч ажиллах байр сууриа илэрхийллээ.
Оросын талаас уг төсөл нь эдийн засгийн өндөр өгөөжтэйгээс гадна Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, ажлын байр шинээр бий болгох, нийгэм, байгаль орчны тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулах боломжтойг тэмдэглэв.
Талууд төслийн хүрээнд харилцан ашигтай, урт хугацааны хамтын ажиллагааг хангах, хэрэгжилтийн уялдаа, зохицуулалтыг сайжруулан цаашид нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.