Зэсээ арилжих хэлэлцүүлэгт Чех, Вьетнам, Солонгос, Хятадын компаниудыг урина
Зэсээ арилжих хэлэлцүүлэгт Чех, Вьетнам,   Солонгос, Хятадын компаниудыг урина
Хэлэлцүүлэгт Хятад, Вьетнам, Чех, Солонгосын зэсийн компаниудыг урихаар товложээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны 07 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс экспортод гаргах зэсийн баяжмалыг Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр дамжуулан арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд худалдагч, худалдан авагч, бусад оролцогчдод мэдээлэл хүргэх, санал солилцох "Зэсийн баяжмалыг биржээр арилжаалах нь" хэлэлцүүлгийг 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлэгт Хятад, Вьетнам, Чех, Солонгосын зэсийн компаниудыг урихаар болжээ. Энэ үеэр зэсээ хэзээ, хэрхэн зарах нөхцөл тодорхой болох юм. Манай улс Эрдэнэт, Оюутолгойн зэсийн баяжмалын 2025 оноос 30-40 хувийг биржээр худалдан борлуулахаар төлөвлөж байна. Энэ оны хувьд "Эрдэнэт үйлдвэр"-ийн зэсийн баяжмалын 5-10 хүртэлх хувийг биржээр борлуулах юм. 

Хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж ХК, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөл оролцоно. Биржээр нүүрс болон төмрийн хүдрийн арилжааг эхлүүлээд байгаа. Энэ онд зэсийн баяжмал болон жоншны арилжааг биржээр дамжуулан зохион байгуулахаар болсон. 

mining_birj 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.