Цагаан суварга төслийн бүтээн байгуулалтын явцтай Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал танилцжээ
5 Цагийн өмнө
125
Цагаан суварга төслийн бүтээн байгуулалтын явцтай Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал танилцжээ
Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал "Монголын Алт" МАК компанийн хэрэгжүүлж буй Цагаан суваргын төслийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Уул уурхайн салбарт хүлээгдэж буй зэсийн төслүүдийн нэг нь Цагаан суваргын орд. Тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хүдрийн ил уурхай, уулын баяжуулах үйлдвэр байгуулах барилга, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй урагшилж байна. Одоогоор төслийн талбайд 350 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд энэ дүн цаашид нэмэгдэх аж. 
 
“Монголын Алт” МАК компани нь Цагаансуваргын ордыг түшиглэн жилд 14,6 сая тонн хүдэр боловсруулах, 320 мянган тонн зэсийн баяжмал, 5000 тонн молбденийн баяжмал үйлдвэрлэнэ. Мөн 1200 шахам ажлын байр шинээр бий болгох төдийгүй үүний 70 хувийг орон нутгаас бүрдүүлэх юм. Ингэснээр Дорноговь аймгаар зогсохгүй говийн бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулахаар байгаа. 
 
Төслийн нийт хэрэгжилтийн хугацаанд төрд очих шууд үр өгөөж /1 тонн зэсийн үнийг 9.2 мянган ам.доллараар тооцох үед/ 3.7 тэрбум орчим тэрбум ам.доллар буюу нийт үр өгөөжийн 45 орчим хувийг татвар хураамж хэлбэрээр хүртэнэ гэсэн тооцоолол бий. Цагаансуваргын төслийн хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд хотод шинэ суурьшлын бүс байгуулахаар зураг, төсөл нь хийгдэж ажилчдаа орон нутагт тогтвортой ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангах зорилт тавин "Монголын алт" МАК компани тавьж ажиллаж байгааг Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал онцолжээ. 

 Эргэн сануулахахд, 1999 онд МАК компани Цагаан суваргын ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож хууль, журмын дагуу авсан бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын зардлыг бүрэн барагдуулж, 2001–2008 онд ордын гүйцээх хайгуулыг олон улсын JORC стандартын дагуу хэрэгжүүлэн, 2009 онд Монгол Улсын ашигт малтмалын нөөцөд бүртгүүлсэн.

Хайгуулын ажлын явцад, 2007 онд Цагаан суваргын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулсан бөгөөд 2014 онд УИХ-ын чуулганаар хэлэлцэн төр хөрөнгө оруулалт хийж, хувь эзэмшихээс илүү татвар, хураамжийн хэлбэрээр өгөөж хүртэх нь илүү үр ашигтай гэж шийдвэрлэснээр МАК компани Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, төслийн эрх зүйн орчин бүрдсэн юм.
 
Цагаан суварга төсөл хэрэгжсэнээр 1,300 гаруй шууд, 5,000–7,500 шууд бус ажлын байр бий болж, төслийн нийт үр өгөөжийн 60 хүртэлх хувийг татвар, хураамжийн хэлбэрээр төр хүртэх боломж бүрдэнэ. Мөн энэхүү стратегийн төслийг 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай компани хэрэгжүүлж буй нь баялгийн өгөөжийг эх орондоо үлдээж, үндэсний аж үйлдвэр, экспорт, эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх өндөр ач холбогдолтой юм.
 
mak_zes_260428 
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.