"Эрдэнэ Монгол" ХХК-ийн Баянхонгор аймагт хөгжүүлж буй Баянхөндий алтны уурхайн үйл ажиллагаа идэвхжиж, борлуулалтын орлого нь 2026 оны нэгдүгээр улиралд 42 сая ам.долларт хүрчээ. Баянхөндий уурхай нь бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлд шилжиж, төлөвлөсөн хүчин чадлынхаа 90 орчим хувийг ашиглаж, өндөр агуулгатай хүдрийг боловсруулж байна.