"Рио Тинто" групп оны эхний улирлын тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд буюу 2026 оны нэгдүгээр улиралд тус группийн зэсийн олборлолт 9 хувиар өсөж, 229 мянган тоннд хүрсэн байна. Үүнд Оюу Толгойн үйлдвэрлэл голлох нөлөөг үзүүлжээ.
"Оюу Толгой" ХХК гүний уурхай бүтээн байгуулалтаас тогтвортой үйлдвэрлэлд бүрэн шилжсэн нь зэсийн гарцыг эрс нэмэгдүүлж, өсөлтийн цөм хэсэг болсон байна. Цаашид ч Оюу Толгойн үйлдвэрлэл нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд тэр хэрээр "Рио Тинто" группийн өсөлт, хөгжлийн чухал түлхэц нь болохоор байна. "Оюу Толгой" компанийн хувьд жилд дунджаар 500 мянган тонн зэс үйлдвэрлэхээр зорин ажиллаж байгаа.
Оюу Толгой бол "Рио Тинто" группийн хэмжээнд аюулгүй ажиллагаагаараа тэргүүлэгч уурхай.