Г.Дамдинням: Он дуустал дизель түлшний үнэд өөрчлөлт орохгүй
2 Цагийн өмнө
66
Г.Дамдинням: Он дуустал дизель түлшний үнэд өөрчлөлт орохгүй
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрөгч өдрүүдэд ОХУ-д айлчилж, дизель түлшийг тавдугаар сараас эхлэн он дуустал тогтвортой үнээр нийлүүлэхээр тохирлоо. Тодруулбал, ирэх тавдугаар сараас эхлэн дизель түлшний үнэ литр тутамдаа 6700 орчим төгрөгт хүрэх байсан бол энэ оныг дуустал өнөөдрийн ханшаар 4300 төгрөгөөр борлуулах юм байна.
 
Сайд Г.Дамдинням хэлсэн үгэндээ “Ормузын хоолойн нөхцөл байдал тун хүнд байна. Олон улс шатахууны хямралтай нүүр тулаад байна. Үүнээс шалтгаалан манай улсад оны эцэс гэхэд 1.8 их наяд төгрөгийн ачаалал ард иргэд аж ахуйн нэгжийн халаасанд ирэх байсныг хөнгөлж чадлаа. Дизель түлш, АИ-95 болон АИ-98, онгоцны түлшийг ОХУ-ын дотоодын үнэд суурилсан үнээр худалдан авахаар болж байна. Нэг зүйл хэлэхэд ОХУ-ын Засгийн газраас тухайн улсын дотоодын зах зээлийн үнэ дээр аж ахуйн нэгжүүддээ Засгийн газраас татаас өгдөг. Өөрөөр хэлбэл, 100 төгрөг өгөх ёстой байсан бол дээд тал нь 60 төгрөг өгдөг. Цаана нь 40 төгрөг хөнгөлж байна гэсэн үг шүү дээ. Энэ хэмжээгээр хөнгөлөлт авч байна гэж ойлгож болно. Нуулгүй хэлэхэд, бид хамгийн хямд үнээр газрын тосны бүтээгдэхүүн худалдан авч байна гэсэн үг” гэлээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.