”Эрдэнэс Монгол” нэгдэл Казакстан улсын “Самрук-Казына” сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНКУ-д хийж буй Төрийн айлчлалын хүрээнд өнөөдөр (2026.04.21) тус улсын төрийн өмчит, хөрөнгө оруулалтын хамгийн том сан болох
“Самрук-Казына” ХК-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Нурлан Жакиповтой “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд хоёр улсын төрийн өмчит томоохон нэгдлүүдийн хооронд хамтын ажиллагааны суурь тавигдаж, олон улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх ба уул уурхай, эрдэс баялаг тухайлбал чухал ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.