ЕВРО-5 СТАНДАРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
ЕВРО-5 СТАНДАРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
Монгол Улсын Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Оросын Холбооны Улсад ажиллаж байна. Уг айлчлалын хүрээнд ОХУ-ын Газпромнефть компанийн захирал Александр Валерьевич Дюковтэй уулзаж Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, хангамжийн тогтвортой байдаг хангах, Ойрхи Дорнодын нөхцөл байдалтай холбоотой дэлхийн зах зээл дээр бий болсон газрын тос, шатахууны үнийн өсөлттэй холбоотой дотоодын зах зээл дээрх үнийн өсөлтийг бууруулах хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үр дүнд цаашид манай улсад нийлүүлэх Евро-5 стандартын бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой нийлүүлэх талаар харилцан тохиролцлоо. Мөн манай улсад нийлүүлж буй шатахууны үнийг тодорхой төвшинд тогтворжуулах асуудлыг судлан үзэж харьяалах засгийн газрын байгууллагуудтай зөвшилцөн шийдвэр гаргах талаар ярилцлаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.