“Оюу Толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
9 Цагийн өмнө
120
“Оюу Толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу санхүүгийн жил дууссанаас хойш тухайн оны 4 дүгээр сард багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулж, компанийн санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны үр дүнг хэлэлцдэг. Энэхүү зохицуулалтын хүрээнд “Оюу Толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 24 дүгээр ээлжит хурал зохион байгуулагдлаа.
Хуралд төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийг төлөөлөн “Эрдэнэс Монгол” ХХК болон “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагууд оролцож, Монголын талын байр суурийг илэрхийлсэн байна.
Тус хурлаар компанийн 2025 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг хэлэлцэж, Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн дүгнэлтийг авч хэлэлцэн, өмнөх оны хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл болон ТУЗ-ийн холбогдох тогтоолуудыг хэлэлцжээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.