“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд улсын төсөвт 75.9 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
12 Цагийн өмнө
60
“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд улсын төсөвт 75.9 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
“Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэн батлах хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо. Тус компани 2025 оны батлагдсан бизнес төлөвлөгөөтэй уялдуулан 9 зорилгын хүрээнд 61 зорилт дэвшүүлэн ажилласан бөгөөд 305 арга хэмжээг 95 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн байна.
Мөн өнгөрсөн онд 188.4 тэрбум төгрөгийн орлоготой ажиллах төлөвлөгөөгөө 243.2 тэрбумд хүргэж, улсын төсөвт 75.9 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Компанийн эзэмшлийн “Салхит” мөнгө-алтны үндсэн ордын нөөц дууссан ч нэмэлт геологи хайгуул, технологи туршилтын ажлыг эрчимжүүлсний үр дүнд ийнхүү хүдрийн нөөцийг нэмэгдүүлэн борлуулалтын орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.