"Эрдэнэс Тавантолгой" ХК мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO 27001:2022 стандартыг нэвтрүүлж байна
3 Цагийн өмнө
58
"Эрдэнэс Тавантолгой" ХК мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO 27001:2022 стандартыг нэвтрүүлж байна
"Эрдэнэс Тавантолгой" ХК үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэх, мэдээллийн аюулгүй байдлын засаглалыг бэхжүүлэх зорилгоор ISO 27001:2022 стандартыг нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
 
Өнөөдөр /2026.04.10/ төслийн сүүлийн шат болох удирдлагын дүн шинжилгээний хурлыг зохион байгуулж “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагууд болон төслийн баг, зөвлөх баг оролцлоо.
 
Төслийн зөвлөх үйлчилгээг "Ворлд стандарт консалтинг" ХХК гүйцэтгэж, стандартын 4 бүлэг, 93 хяналтын механизмыг тус компанийн бизнесийн онцлогт нийцүүлэн нэвтрүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг боловсруулсан юм. Удирдлагын дүн шинжилгээний хурлаар төслийн үр дүнг хэлэлцэж, цаашид кибер аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах стратегийг баталлаа.
 
Төслийн хүрээнд хийгдсэн онцлох ажлууд:
  •  Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн иж бүрэн үнэлгээ хийж, чухал өгөгдөл, активуудыг тодорхойлсон.
  • Стандартын 2022 оны шинэчлэгдсэн хувилбарын дагуу үүлэн үйлчилгээний аюулгүй байдал (Cloud Security) болон мэдээлэл алдагдахаас сэргийлэх (DLP) хяналтуудыг хэрэгжүүлэх суурийг тавьсан.
  • Компанийн нийт ажилтнуудын кибер аюулгүй байдлын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх сургалт, дадлагуудыг зохион байгуулсан.
Энэхүү стандартыг нэвтрүүлснээр "Эрдэнэс Тавантолгой" ХК нь Монгол Улсын Кибер аюулгүй байдлын тухай хууль болон Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, төрийн өмчит байгууллагуудын мэдээллийн засаглалд жишиг тогтоож байна.
 
ett260410
 
ett2604101
 
ett2604103 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.