Зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалт эцсийн шатандаа ороод байна
3 Цагийн өмнө
120
Зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалт эцсийн шатандаа ороод байна
 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхээр болсон. Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг жилд 120 мянган тонн цэвэр зэс хайлуулах хүчин чадалтай байхаар хийсэн бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ 800 орчим сая доллар байхаар тусгагдсан. Хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхогч этгээдүүдээс ирүүлсэн саналыг хүлээж авсан. Тэгвэл зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалт эцсийн шатандаа ороод байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дурдлаа. 

Эргэн сануулахад, Зэс, металлургийн чиглэлээр дэлхийн тэргүүлэгч 20 гаруй улсын нийт 55 компанид санал хүргүүлж,  7 улсын 13 компани уг төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах саналаа ирүүлсэн. Үүнээс ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага, техник, технологийн шийдэл, санхүү, эдийн засгийн чадавх болон бусад холбогдох шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж, хоёр улсын хуулийн 4 этгээдэд мэдэгдэл хүргүүлж, сонгон шалгаруулалтад оролцуулахаар болсон юм. 

Шалгарч үлдсэн компаниуд:

  1. БНХАУ-ын Эн Эф Си (NFC) компани,
  2. БНХАУ-ын Жянши Коппер (Jiangxi Copper) компани,
  3. БНХАУ-ын Ляньтоу Нью Энержи Технологи (Liantou New Energy Technology), Чайна ЭнФи Инженеринг Корпораци (China ENFI Engineering Corporation), Шаньси Нортерн Коппер Индастри (Shanxi Northern Copper Industry) гэсэн 3 компанийн түншлэл,
  4. Швейцарь Улсын Гленкор Интернэшнл ЭйЖи (Glencore International AG) компани,
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.