“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ оны эхний улиралд 145.5 мянган тонн зэсийн баяжмал, 1.6 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэжээ
2 Өдрийн өмнө
214
 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ оны эхний улиралд 145.5 мянган тонн зэсийн баяжмал, 1.6 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэжээ
"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2026 оны I улиралд 11.3 сая тонн хүдэр олборлож, 10.1 сая тонн хүдэр боловсруулан, 145.5 мянган тонн зэсийн баяжмал, 1.6 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэж, нийт төлөвлөгөөг 104 хувиар биелүүлэн ажиллажээ.
 
Оны эхний улиралд тус үйлдвэр 1.5 их наяд төгрөгийн борлуулалттай ажиллаж, өнгөрсөн оны мөн үеэс 52 хувиар өссөн байна. 
 
Улс, орон нутгийн төсөвт тайлант улиралд нийт 438.9 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42 хувиар өсжээ.
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.