Дэлхийн уул уурхайн хамгийн өндөр үнэлгээтэй ТОП 50 компани оны эхний улирлыг өсөлтөөр үдэж байна. Тодруулбал, ТОП 50 компанийн үнэлгээ 2026 оны нэгдүгээр улиралд 250 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Ингэснээр 2.41 их наяд ам.долларт хүрсэн хэмээн Mining.com мэдээллээ. ТОП 50 уул уурхайн компанийн жагсаалтыг BHP болон Рио Тинто тэргүүлж байна.