“АЛТ-3” аяны хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр зохион байгуулагдаж, салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн агуулах барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанк болон арилжааны банкуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцлийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд тавих шаардлага, хариуцлагыг тодорхой болгож, шаардлага хангаагүй тохиолдолд олгосон хөнгөлөлттэй зээлийг цуцалж, ердийн нөхцөлд шилжүүлэх зэрэг зохицуулалтыг хэрэгжүүлэх асуудлыг хөнджээ.
Мөн “АЛТ-3” аяны хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлж, төлөвлөсөн ажлуудын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах чиглэлийг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв холбогдох газар, хэлтэст өгчээ