Эрдэнэт үйлдвэр: Зэсийн үнийг 8447 ам.доллароор тооцож, үйл ажиллагааны зардлаа бууруулна
Эрдэнэт үйлдвэр: Зэсийн үнийг 8447 ам.доллароор тооцож, үйл ажиллагааны зардлаа бууруулна
"Эрдэнэт үйлдвэр" зэсийн үнийг 8447 ам.доллар байхаар тооцож, үйл ажиллагааны зардлыг 10 орчим хувиар, хөрөнгө оруулалтын 180 тэрбум төгрөгийн ажлыг эрэмбэлж хойшлуулна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 7 хоног тутмын Удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн боллоо. Энэхүү хурлаар 2024 оны үйлдвэрийн төлөвлөгөөнд зэсийн үнийг Монгол Улсын нэгдсэн төсөвт туссаны дагуу 9000 ам.доллар байхаар тооцож төлөвлөсөн боловч энэ сарын дунджаар 8295 ам.долларын ханштай байлаа.

Үүнтэй холбогдуулан зэсийн үнийн бууралтын үед авах арга хэмжээний нөөц төлөвлөгөө боловсруулан ажиллах зайлшгүй шаардлага гарч байгааг удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр авч хэлэлцлээ. 

Иймд зэсийн үнийг одоогоор 8447 ам.доллар байхаар тооцож, үйл ажиллагааны зардлыг 10 орчим хувиар, хөрөнгө оруулалтын 180 тэрбум төгрөгийн ажлыг эрэмбэлж хойшлуулахаар болжээ.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.