Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Бүх гишүүдийн ээлжит чуулган боллоо
3 Өдрийн өмнө
32
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Бүх гишүүдийн ээлжит чуулган  боллоо
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн 2026 оны Бүх гишүүдийн ээлжит чуулган өнөөдөр боллоо. Чуулганд нийт 57 гишүүн байгууллагаас 29 гишүүн байгууллага оролцож, салбарын үйл ажиллагаа, цаашдын бодлого, чиглэлийн талаар санал солилцжээ.
Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа 2022.IV–2026.IV оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн тойм, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг гишүүдэд танилцуулсан байна. Хуралд оролцсон гишүүн байгууллагууд өнгөрсөн 4 жилд хийсэн ажлын тайлан болон төлөвлөгөөг хэлэлцэж, дэмжжээ.
Мөн Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгон баталгаажуулсан бөгөөд “Барловорлд Монголиа” ХХК, “Мехлопат” ХХК, “Эрдэнэ Монгол” ХХК-ууд Хяналтын зөвлөлд ажиллахаар сонгогджээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.