"ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН" ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
НЭГ. КОМПАНИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр “Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүйн иргэн бүрд тэгш, шударга хүртээх” эрх зүйн суурь зарчмыг тогтоосон бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг баталсан. “Чингис хаан үндэсний баялгийн сан” ХХК нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар тогтоосон төрөлжсөн сангийн хөрөнгийн менежментийн хэрэгжилтийн биелэлтийн хангах, сангийн үйл ажиллагааг гадаад, дотоодод таниулан сурталчлах зорилгын хүрээнд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
- Чингис хаан Үндэсний баялгийн сангийн хөрөнгө удирдлагыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах, судалгаа хийх;
- Үндэсний баялгийн сангийн хөрөнгийн бодлогын хэрэгжилтийг хангуулахад дэмжлэг үзүүлэх;
- Хуульд заасан стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээ хийхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
- Сангийн үйл ажиллагааг гадаад, дотоодод сурталчлан таниулах;
- Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах;
- Иргэдийн хуримтлалын дансны мэдээллийг төрийн үйлчилгээний цахим системээр дамжуулан ил тод тайлагнах;
- Иргэд, олон нийтэд Үндэсний баялгийн сангийн талаарх үнэн зөв мэдээлэл өгөх, түгээн дэлгэрүүлэх, сургалт, судалгаа, мэдээлэл хийх;
ХОЁР. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
- Гүйцэтгэх захирлын ажил, үүргийг гүйцэтгэх ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
- Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь компанитай сүүлийн 3 жилийн хугацаанд аливаа бизнесийн харилцаанд орж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй байх;
- Нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;
- Зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
- Компанийн менежментийг хэрэгжүүлэх, манлайлах болон өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх;
- Тодорхой албан тушаал эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, аливаа шүүхийн шийдвэрээр ял шийтгэлгүй байх.
ГУРАВ. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА
- Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, санхүү, төрийн удирдлага, бизнесийн удирдлага, олон улсын эдийн засгийн харилцаа зэрэг холбогдох чиглэлээр мэргэшсэн байх;
- Олон улсын банк, санхүү, хөрөнгө оруулалтын байгууллага, төр, хувийн хэвшилд нийт 10-аас доошгүй жил ажилласан. Үүнээс стратеги, бодлого тодорхойлох түвшинд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Олон улс, үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрийг удирдан хэрэгжүүлсэн, эсхүл уг төсөл хөтөлбөрт стратегийн зөвлөхийн түвшинд оролцож байсан туршлагатай бол давуу тал болно.
- Төр, хувийн хэвшил, олон улс болон иргэний нийгмийн байгууллагуудын олон талт хамтын ажиллагааг зохион байгуулах, бодлогын түвшний уялдааг ханган ажиллах мэдлэг туршлагатай байх;
- Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх; (IELTS 7.5, TOEFL 100-аас доошгүй оноотой байх, Англи хэл дээр зэрэг хамгаалсан бол оноо шаардахгүй);
- Компанийн засаглал, хөрөнгийн удирдлага болон үнэт цаасны зах зээлийн талаар мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх;
- Тэтгэврийн насанд хүрээгүй байх;
ДӨРӨВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа талаарх өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар тодорхой тусгах);
- Анкет (Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журмын 1 дүгээр хавсралт, 2025 он), товч намтар;
- Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлж байсан 2-оос доошгүй байгууллагаас тодорхойлолт авах, иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia);
- Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (е-mongolia);
- Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia) ;
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia);
- Нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан тухайгаа тодорхойлох лавлагаа болон бусад нэмэлт материалууд.
ТАВ.СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ
- Сонгон шалгаруулалтад оролцогчийн материалыг ирүүлсэн огноо, цагийг бүртгэн хүлээн авна.
- Тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлж, хамгийн өндөр үнэлгээ авсан 5 хүртэлх оролцогчийг ярилцлагын шалгалтад урина.
- Ярилцлагын шалгалтын дүнгээр хамгийн өндөр үнэлгээ авсан 3 оролцогчийн материал, ярилцлагын үр дүнг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулна.
- Хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчийг Гүйцэтгэх захирлаар сонгон баталгаажуулж, гэрээ байгуулна.
ЗУРГАА. МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХ ГАЗАР, ХУГАЦАА
- Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2026 оны 04 дүгээр сарын 9-ний өдрийн 17:00 цаг хүртэл цахим хаягаар хүлээн авна.
- Нэмэлт мэдээллийг (976)-99991994 дугаарын утаснаас авна уу.
- Цахим хаяг: hr@erdenesmongol.mn
ДОЛОО. АНХААРАХ ЗҮЙЛС
- Бүрдүүлэх материалыг цахимаар ирүүлэх бөгөөд нэг /pdf/ файл болгон ирүүлнэ.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Материал хүлээн авсантай холбоотой компани тухайн оролцогчийн өмнө аливаа хариуцлага хүлээхгүй болно.
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оруулахгүй.
- Зөвхөн сонгон шалгаруулалтын дараагийн шатанд тэнцсэн оролцогчтой холбоо барихыг анхаарна уу.
“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК