"Оюу толгой" ХХК ажилчдын цалинтай холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ
"Оюу толгой" ХХК ажилчдын цалинтай холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ
"Оюу толгой" компанийн ажилчдын цалинг нийтээр нь 25-30 хувиар бууруулсан талаар тус компанийн үндсэн ажилчид өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Үүнтэй холбогдуулан "Оюу толгой" ХХК-ийн зүгээс дараах хэвлэлийн мэдээг гаргасан байна.

"Оюу толгой" компанийн ажилчдын цалинг нийтээр нь 25-30 хувиар бууруулсан талаар тус компанийн үндсэн ажилчид өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Үүнтэй холбогдуулан "Оюу толгой" ХХК-ийн зүгээс дараах хэвлэлийн мэдээг гаргасан байна. Үүнд, "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжин, “Оюу толгой” компани дотоод журам, холбогдох бусад баримт бичгүүдээ хуульд нийцүүлэн өөрчлөн хэрэгжүүлсэн. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд ажилтны ажиллах хугацаа 25% багассан ч бид үндсэн цалинг хэвээр хадгалж ирсэн. Уг шинэчилсэн хуулийн өөрчлөлтийг бүрэн хийлгүй хойшлуулж ирсэн нь Монгол Улсад амьдрах өртөгийг тооцоолсноос гадна, ажилтнуудад шууд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой байсан юм" хэмээн дурджээ.

"Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар 2022 оны 4 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн "Дундаж цалин хөлс тодорхойлох журмын нэмэлт"-ийн дагуу ажилтны нэмэгдэл хөлс тооцох дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулах өөрчлөлтийг “Оюу толгой” компани 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлжээ. 

"Оюу толгой" ХХК-ийн хэвлэлийн мэдээнд "Зарим ажилтнууд маань энэхүү өөрчлөлтөд санаа зовниж байгааг бид ойлгож байгаа бөгөөд дээрх журмын хэрэгжилтээс шалтгаалан тэдэнд үзүүлж болох сөрөг нөлөөллийг бууруулах бүхий л арга замыг эрэлхийлж, шийдвэрүүдээ уялдуулан гаргаж байна. Тиймээс ч үндсэн цалин, уртын ээлжийн нэмэгдэл, хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, өндөр хариуцлага бүхий ажилтны үүргийг орлон гүйцэтгэсний нэмэгдэл хөлс, нэмэлт ажил гүйцэтгэсний нэмэгдэл хөлс, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс, шөнийн цагийн нэмэгдэл хөлс, илүү цагийн нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин болон бусад тогтмол нэмэгдлүүдийн хувь хэмжээнд өөрчлөлт орохгүй, хэвээр үлдэнэ. Бидний энэхүү шийдвэр нь ажлын байрны тэгш байдал, ажилтнуудын маань эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайжруулахад чухал нөлөөтэй гэдэгт итгэж байна" гэсэн байна. 

ot_1 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.