Үндэсний баялгийн сангийн талаарх Зөвлөлдөх санал асуулга энэ баасан гарагт эхэлнэ
9 Цагийн өмнө
47
Үндэсний баялгийн сангийн талаарх Зөвлөлдөх санал асуулга энэ баасан гарагт эхэлнэ
Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 48 дугаар тогтоолоор Үндэсний баялгийн сангийн асуудлаар иргэдтэй зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах тогтоол баталсан.
Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, Баялгийн санг шударга, ил тод, нээлттэй,тогтвортой, хариуцлагатай тогтолцоо болгон, түүний хөрөнгийг удирдах институтийг төлөвшүүлэх зэрэг Баялгийн санг тойрсон асуудлаар ард нийтийн санал асуулга зохион байгуулах юм.
Санал асуулгын судалгааны түүврийн арга зүйг Үндэсний статистикийн хорооноос олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, баталсан. Үүний дагуу нийт 1570 иргэнийг оролцуулахаар төлөвлөснөөс 740 нь нийслэлээс, 830 нь орон нутгаас оролцоно.
Зөвлөлдөх санал асуулгын 1-р шатны санал авах ажиллагааг 03.27-04.03-нд, 2-р шатны зөвлөлдөх уулзалтыг 04.11-04.12-нд зохион байгуулах юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.