Эрдэнэт үйлдвэр: Гуравдугаар сар гарсаар 22,55 хувийн агуулгатай 35,131 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ
8 Цагийн өмнө
84
Эрдэнэт үйлдвэр: Гуравдугаар сар гарсаар 22,55 хувийн агуулгатай 35,131 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ
"Эрдэнэт үйлдвэр"-ийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дараах үйлдвэрлэлийн мэдээллийг өглөө. 2026 оны 3 дугаар сар гарсаар 22,55 хувийн агуулгатай 7293 тонн цэвэр зэс агуулсан 35,131 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ. Харин молибденын баяжмал 127 контейнер гаргасан байна. Баяжмалуудын ачилт хэвийн явагдаж байгаа бөгөөд зэсийн баяжмал 620 вагон ачсан нь төлөвлөгөөнөөс 37 вагоноор илүү байгааг тус үйлдвэрийн Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээллээ.
 
Мөн молибденын баяжмал 24 багц ачсан, энэ долоо хоногт зургаан багц ачиж, сарын ачилтын төлөвлөгөө 30 партаар биелэхээр байна. Түүнээс гадна биржийн арилжааны 8000 орчим тонн зэсийн баяжмалын ачилтад яг одоо холбогдох бүтцийн нэгжүүд хяналт тавин ажиллаж байгааг мэдээллээ. Ерөнхий инженер Т.Батмөнх “Зэсийн үнэ боломжийн байгаа энэ үед баяжмалаа илүү борлуулж авах хэрэгтэй. Үүний тулд үйлдвэрлэл дээр технологийн жигд ажиллагаа чухал учраас хяналтаа сайжруулж, алдаа гаргахгүй ажиллахад анхаарах хэрэгтэй” гэв.
 
Эх сурвалж: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.