ЭТТ: Экспорт 8.5 сая тонн болж нэмэгдлээ
1 Өдрийн өмнө
59
ЭТТ: Экспорт 8.5 сая тонн болж нэмэгдлээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 8.5 сая тонн нүүрс экспортоллоо. Үүнээс Гашуунсухайт боомтоор 7.07 сая тонн буюу 83 хувь, Ханги боомтоор 1.46 сая тонн буюу нийт экспортын 17 хувийг экспортоллоо.
 
Компани экспортыг нэмэгдүүлэх, тээвэр зохион байгуулалтыг сайжруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр өмнөх оны мөн үеэс экспортын хэмжээ 3.0 сая тонн буюу 55 хувиар өслөө.
 
Экспортын хэмжээ өссөнөөр Монгол Улсад орж ирэх гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд ЭТТ бодит хувь нэмэр оруулж байна.
ett2603243 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.