Хятадын хэрэглээнд 2026 онд ямар төрлийн нүүрс илүү эрэлттэй байж болох талаар урьдчилсан мэдээллийг танилцууллаа
20 Цагийн өмнө
57
Хятадын хэрэглээнд 2026 онд ямар төрлийн нүүрс илүү эрэлттэй байж болох талаар урьдчилсан мэдээллийг танилцууллаа
БНХАУ-ын Гуандун мужийн Гуанжоу хотод “3rd China Coal Import International Summit 2026” арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 18–19-нд зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд Монгол нүүрс ассоциаци оролцжээ. Тус чуулга уулзалт нь нүүрсний импорт, далайн зах зээлийн динамик, нийлүүлэгч орнуудын стратеги, олон улсын хамтын ажиллагааг хэлэлцэх чухал платформ болж, дэлхийн нүүрсний салбарын гол тоглогчдыг нэгтгэсэн жил бүрийн уулзалт юм.
 
Уулзалтын үеэр БНХАУ-ын 14 дэх “Таван жилийн төлөвлөгөө”-ний амжилт, тулгарсан сорилт, 15 дахь төлөвлөгөөний чиг хандлага танилцуулж, дотоодын нүүрсний үйлдвэрлэл нэмэгдсэн, эрчим хүчний салбарын шилжилт импортын эрэлтийг тодорхой хэмжээгээр бууруулсан болохыг онцлов.
coal_mongol_2603231 
Мөн 2026 онд Хятадын хэрэглээнд ямар төрлийн нүүрс илүү хэрэгтэй байж болох талаар урьдчилсан мэдээллийг танилцуулсан нь нийлүүлэгчдэд стратеги төлөвлөлт хийхэд чухал нөлөө үзүүлсэн байна.
Хятадын нүүрсний импортын зах зээлийн хувьд урт хугацааны тогтвортой нийлүүлэлт, чанар, өртөг, логистикийн зохицуулалт гол ач холбогдолтой гэдгийг шинжээчид онцолжээ.
 
Монгол Улс Хятадын коксжих нүүрсний тогтвортой нийлүүлэгч хэвээр байгаа хэдий ч логистик, гааль, бичиг баримтын хүндрэлүүд экспортын өрсөлдөх чадварт саад болж байна. Индонези улс экспортын квот, бодлогын өөрчлөлтөөс шалтгаалан нийлүүлэлтээ бууруулж байна. Австрали өндөр чанарын коксжих нүүрсний гол нийлүүлэгч хэвээр ч урт хугацааны эрэлт багасч байна. Орос тогтвортой нийлүүлэгч боловч геополитик, санхүүгийн сорилтууд нөлөөлдөг. Энэтхэгийн нүүрсний эрэлт нэмэгдэж, импортын хэрэгцээ өндөр хэвээр байна.
Энэхүү арга хэмжээ нь БНХАУ-ын нүүрсний импортын шинэ чиг хандлага, нийлүүлэгч орнуудын стратеги, далайн зах зээлийн боломж, эрсдэлийг тодорхойлсон олон улсын чухал платформ болж, Монголын нүүрсний салбарын хувьд экспортын өрсөлдөх чадвар нэмэгдүүлэх, шинэ зах зээлд бэлтгэх стратеги боловсруулах боломж олгосон хэмээн Монгол нүүрс ассоциаци онцоллоо.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.