"Энержи Ресурс" ХХК малчдад туслах аяныг эхлүүлжээ. Хандивын аянд Ухаа худаг уурхайн нийт ажилтнууд болон туслан гүйцэтгэгч компаниуд идэвхитэй оролцож, нэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар "Энержи Ресурс" компаниас үзүүлж буй 300 орчим сая төгрөгийн дэмжлэгээс гадна хандивын хүрээнд нийт 67.5 сая төгрөг, 200 боодол өвс, тэжээл цугларсан байна. Говийн зүүн бүсийн малчиддаа туслах хандивт:
✅ Эрч майнинг ХХК
✅ Вертекс Майнинг Партнерс ХХК
✅ Мера ХХК
✅ Интермед салбар
✅ Паблик сервис ХХК
✅ Говь экуйпмент рентал флийт ХХК
✅ Шүүт трейд ХХК
✅ Сток бласт ХХК
✅ АОДЭ ХХК
✅ Юнисервис солюшн ХХК
✅ Диватеринг солюшн ХХК болон Ухаа худагийн нийт уурхайчид нэгджээ.