“Монголын геологи, хайгуул 2026” чуулга уулзалтаар “Эрдэс баялгийн салбарын бодлого, эрх зүйн орчин”-ыг танилцуулна
4 Цагийн өмнө
134
“Монголын геологи, хайгуул 2026” чуулга уулзалтаар “Эрдэс баялгийн салбарын бодлого, эрх зүйн орчин”-ыг танилцуулна

“Монголын геологи, хайгуул 2026” чуулга уулзалт ирэх өдрүүдэд буюу 2026 оны 3 дугаар сарын 26-27-нд Корпорэйт конвеншн төвд 17 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээг Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын холбоо санаачлан зохион байгуулж ирсэн. Чуулга уулзалтын эхний өдөр Үндэсний геологийн албаны дарга Н.Мөнхбилэг “Бодлого, Хамтын Ажиллагаа” хэсэгт “Монголын геологийн судалгааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр илтгэгчээр оролцох бол Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тус хэсэгт “Эрдэс баялгийн салбарын бодлого, эрх зүйн орчин” сэдвээр илтгэл танилцуулахаар байна.

Мөн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хөгжлийн хэлтсийн Ерөнхий геологич Д.Алтанхуяг (PhD) чуулга уулзалтын “Геологи, Хайгуул” хэсэгт “Эрдэнэтийн овооны Оюут зэсийн ордын нарийвчилсан хайгуул" сэдвээр илтгэгчээр оролцох аж. 

mine_2603231 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.