Голомт банк санаачлан жил бүр "Алтны форум"-ыг зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн форум 2026 оны 3 дугаар сарын 26-нд Улаанбаатар Шангри-Ла зочид буудалд болох гэж байна. Үүгээр алтны салбарын дэлхийн зах зээлийн төлөв, дотоодод амжилттай хэрэгжиж буй алтны төслүүдийн явц, уул уурхайн салбар дахь дэвшилт техник технологийг танилцуулдаг. Анх тус арга хэмжээг 2018 онд зохион байгуулж байсан бөгөөд үүнээс хойш уламжлал болгон хийж буй. Өнгөрсөн жилийн 6 дахь удаагийн “Алтны Форум"-д 300 гаруй Монгол Улсын алт олборлогч топ аж ахуйн нэгж, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагууд оролцож байсан.