“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Ш.Мөнхцэрэнг томилжээ
3 Цагийн өмнө
354
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Ш.Мөнхцэрэнг томилжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд тодорхой өөрчлөлт оржээ. Тодруулбал, тус компанийн ТУЗ-ийн даргаар Ш.Мөнхцэрэнг томилжээ. Түүний хувьд татан буугдсан "Эрчист Монгол" компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан юм. Үүнээс өмнө буюу 2022-2025 онд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан.

Ш.Мөнхцэрэн нь ЗГХЭГ-ын Салбарын бодлого зохицуулалтын газрын даргын албыг хашдаг. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар 2025 оны 10 дугаар сарын 10-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ц.Нацагдорж томилогдон ажиллаж байсан юм. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.