АҮЭБЯ: Уул уурхайн төвийн бүсийн зөвлөгөөнийг Сэлэнгэ аймагт зохион байгуулж байна
"Хууль бусаар ашигт малтмал олборлохоос урьдчилан сэргийлэх" сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран зохион байгуулж байна.
Хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг таслан зогсоох, эвдрэлд орсон, орхигдсон талбайг нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хор хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх, төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбоог сайжруулахад тус зөвлөгөөний зорилго чиглэж байгаа юм.
Хэлэлцүүлэг, зөвлөгөөнд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт эрдэс баялгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН, иргэд оролцож байна.
БОУАӨЯ-ны Хяналт-Шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар, Байгаль орчны улсын хяналтын газар, Ашигт малтмал, газрын тосны газрын хайгуул, ашиглалтын газар, Цагдаагийн ерөнхий газрын экологийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газар, АҮЭБЯ-ны Хяналт-Шинжилгээ дотоод аудитын газар зэрэг төрийн байгууллагуудын удирдлага, төлөөллүүд оролцож эрдэс баялгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН, иргэдэд хуулийн болон хяналт шалгалтын мэдээлэл, зөрчил дутагдлыг арилгах талаар болон 2026 онд хийж хэрэгжүүлэх урьдчилан болон төлөвлөгөөт хяналт шалгалтын мэдээллийг танилцуулж хамтран санал солилцож байна. 2026 онд БОУАӨЯ-аас урьдчилан хяналт шалгалтыг түлхүү хэрэгжүүлэхээр зорьж байна.
Эх сурвалж: АҮЭБЯ